"Банжиг 360 үйлчилгээний хөгжүүлэлтийн явц" цааш унших »
"Банжиг 360 үйлчилгээний хөгжүүлэлтийн явц" цааш унших »
Банжиг 360-ийн хөгжүүлэлт сүүлийн үед эрчимчиж байгааг та бүхэн анзаарсан байх. Профайлын тоо ч хурдацтай нэмэгдэж байна. Энэ удаа нэг чухал мэдээлэл хүргэхээр шийдлээ.
360-ийн профайл загвар зохиодог хэсэгт сайжруулалт хийгдлээ. Ингэснээр та өөрийн компьютер дээрх зургаа шууд загварт ашиглахаар оруулах боломжтой болсон. Мөн өөрийн зохиосон загварыг нийтэд харуулахаар Банжиг.Нээт рүү илгээх боломжтой болсон.
Бид таны загварыг хянаж үзээд чанараас хамааран Албан ёсны загвар эсвэл Гишүүдийн зохиосн загвар хэсэгт харагдана. Загварын нэрний хажууд таны нэр болон таны профайл руу орох холбоос давхар харагдана.
Өөрийн хүссэн загвараа зохиож хэрэглэх төдийгүй өөрийгөө бусдад таниулах энэ боломжийг хэрэглээд үзээрэй!
Банжиг.Нээт маань Банжиг 360 хэмээх үйлчилгээ нээх гэж буй тухай яриа гараад удаж байгаа билээ. Ихэнх хүмүүс юу юм бол хэмээн гайхаад л өнгөрсөн байх. Тэгвэл таны гайхшрал удахгүй тайлагдах болж байна.
Бид ойрын хэд хоногтоо багтаж Банжиг 360 үйлчилгээнийхээ Нээлттэй альфа хувилбарыг гаргахаар шургуу ажиллаж байна. Та бүхэн шинэ үйлчилгээ нээгдэнгүүт бидэнтэй хамт туршиж, алдаа дутагдал байвал энэ блогоор дамжуулан бидэнд мэдэгдэж байна гэдэгт итгэж байна.
Цаашид Банжиг 360-ийн хөгжүүлэлттэй холбоотой албан ёсны мэдээллийг энэ блогоор дамжуулан та бүхэнд хүргэж байх болно.

